ШОУШЕНКИЙН ШОРОНГООС ОРГОСОН НЬ КИНОНЫ ТУХАЙ

бичсэн: erho төрөл:
 

Шоушенкийн шоронгоос оргосон нь (The Shawshank Redemption, орчуулбалШоушенкийн аврал) нь Франк Дарабонтын найруулсан 1994 оны драмын кино. Уг киног Стивен Кингийн Рита Хэиворт ба Шоушенкийн аврал (Rita Hayworth and Shawshank Redemption) нэртэй өгүүллэг дээр тулгуурласан ба кино зохиолыг Франк Дарабонт бичжээ. Гол дүрд Тим Роббинс, Морган Фрийман нар тоглосон бөгөөд эхнэрийнхээ амийг хөнөөсөн хэргээр Шошенкийн шоронд хорь орчим жилийг өнгөрөөдөг Энди Дуфрен нэртэй банкны ажилтангийн тухай өгүүлнэ. Шоронд байх хугацаандаа тэрээр Эллис "Рэд" Рэддинг нэртэй хоригдолтой нөхөрлөн, шоронгийн даргын мөнгө угаах үйлд оролцох болсноороо харуулуудын хамгаалалтанд орох болдог.

Үйл явдал:

 

Залуухан банкны ажилтан Энди Дюфрейн өөрийн эхнэрээ нууц амрагтай нь алсан гэх хэрэгт хилсээр шийтгүүлнэ. Түүнд хоёр удаа бүх насаар нь шоронд хорих ял өгөв. Ингээд түүнийг Америкийн хамгийн харгис хэрцгий дэглэмтэй гэгддэг Шоушенк шоронд илгээнэ. Энди шоронд орсон өдрөөсөө л эхлэн хар арьст ялтан Редтэй нөхөрлөх болно. Тэрээр өөрийн мэдлэг чадвараа ашиглан шоронгийн харгалзагчдын татварын декларацыг бөглөдөг болоод зогсохгүй бусад ялтангуудын боловсролд хувь нэмрээ оруулан ажиллаж байлаа. Ингэхдээ тэднийг зөвхөн уншиж бичиж чаддаг болгоод зогсохгүй хүн ёсоор амьдрахад сургаж байв. Эндигийн камерын ханан дээр нэртэй жүжигчин Рита Хейвортын том зураг байна. Шоронгийн удирдлага болон харгис харгалзагчид энэхүү зурагны цаана Эндигийн оргоход бэлтгэж ухсан нүх байгааг огт мэдээгүй л байлаа. Энди оргохоосоо өмнө найз хоригдлуудтайгаа салах ёс хийнэ. Өөрийн дотны анд болох Редэд тэрээр шоронгоос гараад хаана уулзалдахаа хүртэл зааж өгнө. Түүнийг хоригдож байх үед рок-н-роллын үнэнч фэн Томми Уилльямс гэгч эр дэлгүүрээс телевизор хулгайлсан хэргээр ялаа эдлэхээр ирнэ. Гэтэл Энди түүнийг эхнэрийг нь хороосон алуурчинтай нэг камерт хамт хоригдож байсныг нь мэджээ. Гэмт үйлдлийн талаар тэр алуурчин өөрөө Томмид ярьсан байжээ. Түүний дараахан шоронгийн дарга Эндийг өөрийнх нь татвар болон бохир мөнгөнийх нь ажлыг цэгцэлж өгөхийг хүссэн ч татгалзсан хариу авчээ. Үүний үр дүнд Энди Шоушенкийн захирагчийн тусгай хар өрөөнд цоожлогдоно. Томмиг учир битүүлгээр хороосны дараа Энди хэзээ ч эндээс амьд мэнд гарахгүй юм байна гэдгийг ухааран оргохоор эргэлт буцалтгүй шийджээ. Ингэхдээ тэрээр шоронгийн даргын бүхий л хар материалыг аван зугатжээ. Материалууд сонинд нийтлэгдсэнээр шоронгийн дарга огцорч баривчлагдах болоход тэрээр амиа хорлох ажээ. Хэсэг хугацааны дараа Ренди Эндигээс Мексикийн хилийн орчимд орших нэгэн сайхан газрын зураг бүхий ил захидал хүлээн авав. Шоронгийн комисс ээлжит хуралдаанаараа Редийн хугацаанаас нь өмнө суллах шийдвэр гаргалаа. Тэрээр хэсэг хугацаанд дэлгүүрт ажиллаж байгаад Эндитэй уулзахаар алсын аянд гарах болно… Далайн эргийн торгон элсэн дээгүүр Ред хөл нүцгэн алхална. Тэрээр холгүйхэн нэгэн завь засч байгаа Энди Дюпрейг олж харав…

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax