Блог гэж юу вэ?
Блог гэж юу вэ?
Блог(Blog、Weblog)бол интернэт дэх хувийн тэмдэглэл юм. Өөрөөр хэлбэл таны санаа, үзэл бодлын цуглуулга цахим хуудаснаа байрласан тэр хувилбарыг блог гэж нэрлэдэг байна. Сүүлийн үед өөрсдийн ажил амьдралын тухай өдрийн тэмдэглэл хөтлөх, тодорхой сэдвийн талаар мэдээлэл бусадтай солилцох, сургалт судалгаанд ашиглах гэх мэт хэлбэртэйгээр он цаг дарааллын нарийвчлалтайгаар ашиглах болсон.
Блогийг 1990-ээд оны үед Америк, Япон, Франц, Герман зэрэг орнуудад хэрэглээний түвшинд хэрэглэж байсан бол Жеймс Гаррет, Камерон Баррет зэрэг хүмүүс блогийг хөгжүүлжээ. Улмаар иймэрхүү маягийн вэб хуудас сонирхогчдын тоо олширч дэлхий нийтээрээ ашиглах болжээ.
Одоо блогийг ашигласан сүлжээ, хамтран бичдэг бүлэг хүмүүс хамтран сайт хэлбэрт хүртэл ороод байна. Жишээ нь: сонирхол нэгтэй хүмүүс хамтран нэг блогийг бичнэ. Хүн бүр энд тэндээс шинэ мэдлэг, мэдээлэл, өөрийн хийсэн зүйлийг бусдадаа танилцуулж, вэб дээрээ бичлэг хийнэ. Блогоор хоорондоо танилцан найзуудтай ч болдог.
Блог бичигч хүнийг БЛОГГЕР гэж нэрлэдэг.
бичлэг
